
ГУПЕР ХЭРХЭН ЗАСАХ ВЭ?

Хагарсан болон хонхойсон буфер-г хэрхэн засахыг эндээс сураарай. Хуванцар болон шилэн хуванцар буфер засварын багаж ашиглан өөрийн гараар гэмтсэн хэсгийг засварлах боломжтой.
Өдөр тутмын ашиглалтын явцад хэн нэгэн таны машиныг мөргөснөөс болоод ч тэр үү, эсвэл замын шон санасныг бодоход ойрхон байснаас ч тэр үү таны машины буферд эвдрэл гэмтэл тохиолдох магадлал өндөр билээ.
Таны буферын хүлээж авсан нөлөөллийн хэмжээнээс шалтгаалан түүнийг засах боломжтой эсэх нь тодорхойлогдоно. Зарим нь өнгөц хонхойгоод өнгөрөхөд, зарим тохиолдолд бүр хагарах ч үе гардаг. Үнэхээр том эвдрэл л биш бол дээрх хоёр эвдрэлийн төрлийг засварлах боломжтой байдаг. Хэрвээ буферт ихээхэн хэмжээний хагарал үүссэн эсвэл томоохон хэсэг нь салж алга болсон бол түүнийг бүтнээр нь сольсон нь дээр.
Ихэнх тохиолдолд эвдрэлийн төвшнийг тогтоохыг тулд танд ойр байх авто засварын газраас зөвлөгөө авах хэрэгтэй болох ба ихэнх авто засварын газрууд танд засварын зардлын тооцооллыг үнэгүй хийж өгөх боломжтой байдаг. Гэхдээ та авто засварын газраас үйлчилгээ авахынхаа өмнө, эвдэрсэн буферийг гар доорх материал ашиглан засах хэд хэдэн хялбар арга байдаг.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Хонхойсон буфер-г хэрхэн засах вэ?
Шаардлагатай материалууд:
- Халдаг буу эсвэл үсний сэнс (уг процессын хувьд үсний сэнс ашиглах нь илүү аюул багатай хэдий ч зарим тохиолдолд үр нөлөө багатай байдаг)
- Домкрат
- Хатуу тулгуур
- Гүвц эсвэл хадаасны ломбо
- Ажлын шил
- Ажлын бээлий
Алхам №1: Машинаа домкратаар өргөнө. Домкратыг сайн тогтоохын тулд хатуу гадаргуу дээр тулж байгаа эсэхийг нь анхаараарай.

Алхам №2: Шаврын хаалтыг салгах. Буфер-н эвдэрсэн хэсэгт хүрэхийн тулд шаврын хаалтыг (хэрэв боломжтой бол) салгана. Шаврын хаалт төмөр боолт эсвэл хуванцар хавчаараар тогтоогдсон байдаг.
Алхам №3: Эвдэрсэн хэсгийг халаана. Үсний сэнс эсвэл халдаг буу ашиглан эвдэрсэн хэсгийг жигд халаана. Үсний сэнсээр эвдэрсэн хэсгийг жигд болтол нь халаана уу. Эвдэрсэн хэсэг уян болтол халахад ойролцоогоор 5 минут л хангалттай.

Анхааруулга: Хэрэв халдаг буу ашиглаж байгаа бол буфер-с 1 метр орчим зайтай бариарай. Учир нь өндөр температурт хүрсэн буу нь буфер-н будгийг хайлуулна. Үсний сэнс нь эвдэрсэн хэсгийн уян болтол халаах боловч будгийг хайлуулахаар өндөр температурт хүрэхгүй.
Алхам №4: Буфер-г гадагш түлхэх. Буфер-ээ халааж байхдаа эсвэл халааж дууссаны дараа гүвц ашиглан дотроос нь гадагш түлхэнэ. Та гүвцээр буферт даралт өгч эхлэхэд дотогш хонхойсон хэсэг нь түлхэгдэхийг анзаарна. Хэрэв буфер хангалттай уян болоогүй байвал гэмтсэн хэсгийн уян болтол ахин халаана уу.
Зөвлөмж: Өөр хэн нэгэн туслах хүнийг хажуудаа байлган буфер-г халааж байх явцдаа гүвцээр түлхүүлэх нь илүү үр дүнтэй байж мэднэ.
Зөвлөмж: Буфер-г жигд хүчээр түлхэнэ үү. Хамгийн гүн хонхойсон хэсгийг түрүүлж түлхэнэ үү. Хэрэв хонхойсон газрын зарим хэсэг нь түлхэгдэн хуучин хэвэндээ орон үлдсэн хэсэн нь хонхойсон хэвээр байвал гүвцээр хонхойж үлдсэн хэсэгт даралт өгөөрэй.
Дээрх процессыг буфер-ээ энгийн байдалд ортол давтана уу.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Хагарсан болон цуурсан буфер-г засварлах нь:
Шаардлагатай материалууд:
- ¼ инч-н нүх гаргагч (дрил)
- Хийн компрессор (та агаараар ажилладаг багаж хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд л хэрэг болно )
- Angle grinder (Зүсэгч)
- Body filler such as Bondo (Бие оруулагч бэлдмэл)
- Drill or dremel to fit burrowing tool - дрилний хошуу
- Маск
- Домкрат
- Хатуу тулгуур
- Сонин
- Будагны багс
- Будаг арилгагч
- Хуванцар эсвэл шилэн хуванцар засварын багаж (таны буфер-н материал болон хийцээс шалтгаалан )
- Замаск түрхэгч хутга
- Зүлгүүр (180, 80, 60-тай)
- Туузан скоч
Зөвлөмж: Шилэн хуванцар материалаар хийгдсэн буфер хагарсан тохиолдолд хагархайн үзүүрт шилэн хуванцар утас харагдана. Хагарсан буфер-н хаа дотор талыг нь хараарай.
Хэрэв урт цагаан нарийн утас харагдаж байвал таны буфер шилэн хуванцраар хийгдсэн гэсэн үг. Хэрэв та өөрийн буфер-г ямар материалаар хийгдсэн ийн тодорхойлж чадахгүй байгаа бол өөрт ойр байрлах засварын төвөөс зөвлөгөө аваарай.
Анхааруулга: Шилэн хуванцар болон зүлгүүртэй ажиллаж байгаа тохиолдолд хортой бодис амьсгалахгүй тулд маск-аа заавал зүүгээрэй.


Алхам №1: Машинаа өргөх. Машинаа домкратаар өргөн сайтар тогтоох. Ажиллахад амар байх үүднээс буфер-г салгах.
Алхам №2: Ажиллах хэсгийг цэвэрлэх. Эвдэрсэн хэсгийг дотор болон гадна талаас нь сайтар цэвэрлэж тоо, тос зэргээс салгах. Таны цэвэрлэсэн хэсэг хагарсан хэсгээс аль аль талд ядаж 10 см-р туушид үргэлжлэх ёстой.
Алхам№ 3: Илүү гарч ирсэн хуванцрыг салгах. Зүсэгч ашиглан илүү гарсан хэсгийн авах. Мөн түүнчлэн зүсэгч ашиглан арзайсан ирмэгүүдийг нь аль болох сайтар тэгшилнэ үү. Дрил-нд дремель холбон хүрэхэд хэцүү хэсгүүдийг тэгшилнэ үү.


Алхам №4: Эвдэрсэн хэсгийн 60-тай зүлгүүрээр зүлгэнэ үү. Хуванцар материалаар хийгдсэн буфер бол эргэн тойрон 3 см хэсгийн, шилэн хуванцраас хийгдсэн бол эргэн тойрон 10 см хэсгийг нь зүлгэнэ үү.
Алхам №5: Бий болсон тоосыг тоосны алчуураар арчина. Хэрэв хийн компрессор байгаа бол гадаргуу дээрх тоосыг үлээнэ.
Алхам №6: Ажиллах гадаргууг бэлдэн будаг арилгагч эсвэл 3M wax and grease remover-р цэвэрлэнэ.
Тэмдэглэгээ: Хэрэв хуванцар буфер-тэй ажиллаж байгаа бол шууд Алхам №14-руу очно уу.
Алхам №7: Эвдэрсэн хэсгээс 3-5 см том хэмжээтэй 4-6 ширхэг шилэн хуванцар хуудас бэлдэх.

Алхам №8: Буфер засварлах бэлдмэлийг хольж бэлдэх. Буфер засварын бэлдмэлээ хайрцаг дээрх зааврынх нь дагуу бэлдэх. Хэрэв зөв бэлдсэн бол өнгө нь солигдож байгаа нь харагдах болно.
Алхам №9: Бэлтгэсэн зуурмагаа будгийн багс ашиглан эвдэрсэн гадаргуу дээр түрхэх.

Зөвлөмж: Засварлаж буй гадаргуун дээр бэлдмэлээ бүхэлд нь сайтар түрхэж өгөх.
Алхам №10: Гадаргууг бэлтгэсэн шилэн хуванцар хуудсаар бүрэх. Шилэн хуудсыг нааж дээрээс нь бэлдсэн бэлдмэлээр сайтар бүрхсэний дараа ахин нэг давхаргыг нэмж наах.

Зөвлөмж: Шилэн хуванцар хуудсаар 4-5 давхарга үүсгэх. Голд нь агаар орсон тохиолдолд будгийн багсаараа дарж өгөн хийг гадагшлуулах. Шаардлагатай гэж үзвэл илүү бат бэх болгох үүднээс давхарга нэмж болно.
Тэгээд 10 минутын туршид хатаах.
Алхам №11: Урд талын хэсгийг нь бүрэх. Бэлдмэлээ эвдэрсэн хэсгийн урд талд нь түрхэнэ. 30 минутын туршид хатаана.
Алхам №12: Засварлаж буй хэсгийн урд талыг зүлгүүрээр зүлгэх. Засварлаж буй хэсгийн урд талыг 80-тай зүлгүүрээр зүлгэх. Зүлгүүрээр зүлгэн овгор, товгор хэсгүүдийн тэгшлэн нэгэн жигд төвшинд хүргэх.
Алхам №13: Засварлаж буй хэсгийг цэвэрлэх. Засварлаж буй хэсгийг будаг арилгагч эсвэл 3M wax and grease remover-р арчиж цэвэрлэх.
Тэмдэглэгээ: Хэрэв таны буфер шилэн хуванцар материалаар хийгдсэн бол алхам №17-руу очно уу.
Алхам №14: Буфер засварын бэлдмэлийг найруулж бэлдэнэ үү. Бэлдмэлийг савлагаанд заасан зааврын дагуу найруулна уу.
Алхам №15: Хагарсан хэсгүүдийг наадаг туузаар холбон наана уу. Эвдэрсэн хэсгийг гадна талаас нь хагарсан хэсгүүдийн нийлүүлэн наахад ашиглана уу, энэ нь засварын явцыг илүү амар болгох болно.

Алхан №16: Буфер-н дотор хэсэгт нь найруулсан бэлдмэлийг за маск түрхэгч хутгыг ашиглан жигд тараан түрхэнэ. Бүтээгдэхүүнийг түрхэж байхдаа бэлдмэл нь хагарсан хэсгүүдийн завсраар орон урт тал уруу шахагдан гаргаж түрхэнэ үү. Бүтээгдэхүүнээ хагарсан хэсгээс эхлэн 5 см-н радиуст түрхэж өгнө үү.


Алхам №17: Body filler-г савлагаан дээрх зааврын дагуу бэлдэнэ. Замаскны хутга ашиглан body filler-г хэд хэдэн давхар түрхэж өгнө. 3-4 хуудас ашиглан гадаргууг бэлдэнэ, бэлтгэсэн гадаргууг буфер-н анхны хэв загварт оруулан янзлах.


Үйлдвэрийн зааврын дагуу хатаах.
Алхам №18: Наалдаг туузыг хуулах. Наасан туузуудыг хуулан буфер-с салгах.

Алхам №19: Гадаргууг зүлгүүрээр зүлгэх. 80-н нягтшилттай зүлгүүр ашиглан гадаргууг аажмаар тэгширтэл зүлгэх.
Алхам №20: 180-н нягтшилттай зүлгүүрээр гадаргуун өөг даран тэгшилнэ. Гадаргууг жигд гөлгөр болтол зүлгэнэ.

Алхам №21: Гадаргууг цэвэрлэх. Paint prep эсвэл 3М тос, факс цэвэрлэгчээр цэвэрлэнэ.
Алхам №22: Өө дарагч түрхэхэд бэлтгэнэ. Цаас болон цаасан туузаар засварлаж буй гадаргуун эргэн тойрныг бүрж өө дарагч хэрэглэхэд бэлдэнэ.

Алхам №23: Өө дарагчийг 3-5 давхар түрхэж өгнө. Нэг давхар өө дарагч түрхсэний дараа дараагийн давхрыг түрхэхээс өмнө өмнөх давхаргыг хангалттай сайн хатааж өгнө үү.

За засварын ажил ингээд л боллоо. Одоо буфер-ээ тохирох өнгөөр нь будахад л хангалттай.
Эх сурвалж: yourmechanic.com