ТҮГЖИГДЭХГҮЙ БАЙГАА БАКНЫ ТАГЛААГ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ?
Түлшний савны таглаа түгжигдэх нь баталгаатай аюулгүй байгааг илэрхийлнэ. Түлшний савны таглаа нь жийрэг эвдрэх эсвэл түлш дүүргэх хоолойд гэмтэл гарах эсвэл үүр нь эвдэрснээс болж түгжигдэхээ больдог.
Түлшээ хийгээд буцаагаад хийхэд түлшний сав таглагдаж “таг” гэж дуугарах ёстой ба энэ нь жолоочид түлшний таг бүрэн хаагдаж аюулгүй болсныг илэрхийлдэг.
Хэрэв түлшний савны таглаа нь “таг” гэж дуугарахгүй бол яах вэ? Энэ нь тээврийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх вэ? Мөн түүнчлэн бид тагийг түгжигдэхгүй байгаа тагийг хэрхэн засах вэ? Уг нийтлэлд бид эдгээр асуултад хариулт өгнө.
НЭГДҮГЭЭР АРГА: Анхааруулах дохиог ойлгох эсвэл эвдэрсэн түлшний савны таглаа
Асуудлыг шалтгааныг олох гэж оролдохоосоо өмнө түлшний савны таг нь ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгох нь чухал.
Ихэнх тээврийн хэрэгслийн экспертүүдийн үзэж байгаагаар түлшний савны таглаа нь 2 үндсэн үүрэгтэй.
Нэгдүгээрт, шатахууныг хоолойгоор дамжин урсахаас сэргийлнэ. Хоёрдугаарт, түлшний савны дотор тогтмол даралтыг хадгалахад оршино. Уг даралт нь түлшийг түлшний насосруу даралтаар шахах улмаар тээврийн хэрэгслийг хүчээр хангана.
Хуучны машинуудын хувьд түлшний савны таглаа хаагдахгүй байх нь зүгээр нь төвөгтэй асуудал төдий байдаг байсан бол орчин үеийн машинууд нь мэдрэгчүүд нь тээврийн хэрэгслийн бараг л бүхий л эд ангийг хянадаг болсонтой холбоотойгоор сул түлшний савны таглаа нь таны машины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ.
Ихэнх тохиолдолд, түлшний савны таглаа нь эвдрэн түгжигдэхгүй байхад түлшний савруу хүчээр оруулах нь хэд хэдэн анхаарах дохионуудыг асахад хүргэнэ. Түлшний савны таглаа муудсаныг илэрхийлэх зарим нийтлэг шинж тэмдгүүд нь дараах байдлаар илэрнэ:
- Мотор ажиллаж эхлэхгүй байх. Зарим хамгийн муу тохиолдолд түлшний савны таглаа түгжигдэхгүй бол түлшний сав доторх даралт алдагдан түлш мотор луу гүйхээ больж машин зүгээр л асахаа болино. Түлшгүйгээр мотор ажиллах ямар ч боломжгүй.
- Мотор огцом шилжилттэй болох. Зарим тохиолдолд мотор ажиллах хэдий ч суларч мөн огцом хурдлах болно. Энэ нь ихэнх тохиолдолд түлшний саван дахь жигд бус даралтаас болж түлш мотор луу жигд бус урссанаас болно.
- “Check Engine”, “Түлшний савны таг” болон бусад зарим анхааруулах гэрлүүд асах. Сул түлшний тагнаас үүдэлтэй асах алдааны дохионууд байдаг.
- P0440
- P0441
- P0442
- P0443
- P0446
- P0453
- P0455
- P0456
Эдгээр кодуудыг бүгд өөрийн гэсэн тайлбартай бөгөөд мэргэжлийн механик нь дижитал сканн-ын (компьютер оношилгоогоор) төхөөрөмжөөр тайлж уншиж чадна.
ХОЁРДУГААР АРГА: Түлшний савны таглаанд гэмтэл үүссэн эсэхийг шалгах
Дээрх шинж тэмдгүүдийг аль нэг нь илэрсэн эсвэл түлшний савыг таглаж байхад “таг” гэж түгжигдэх чимээ гарахгүй байгаа тохиолдолд. Хамгийн түрүүнд хийх алхам бол түлшний савны таглаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг шалгах юм. Ихэнх тохиолдолд түлшний сав таглагдахгүй байгаа нь таглаанд ямар нэгэн биет гэмтэл үүссэнтэй холбоотой байдаг.
Орчин үеийн тээврийн хэрэгслүүдийн түлшний савны таглаа нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Даралт гаргах клапан: Сүүлийн үеийн тээврийн хэрэгслүүдийн түлшний савны таглааны хамгийн гол хэсэг бол даралт гаргах клапан юм. Энэ нь таглааны дотор байрладаг ба түлшний саванд хэт их даралт бий болсон тохиолдолд таглаагаар дамжуулан зарим даралтыг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд таглах үед гардаг “таг” гэх чимээ нь даралтын клапан нь өөрийгөө тохируулж байгаатай холбоотой байдаг.
Жийрэг: Түлшний тагны доор резинэн жийрэг байдаг ба энэ нь түлш дүүргэх хоолой болон таглаа хоёрын хооронд жийрэглэгдэх үүрэгтэй. Энэ хэсэг нь хэт олон удаагийн нээлт хаалтаас болж гэмтдэг. Хэрэв уг жийрэг нь эмтэрсэн, бохирдсон, хагарсан эвсэл бүр эвдэрсэн бол энэ нь таглаа бүрэн хаагдахгүй байхад хүргэж “таг” гэсэн чимээ гарахгүй байх болно.
Таглааны бүрдэл хэсэгт өөр хэд хэдэн эд анги байдаг боловч тэдгээр нь таглааны түлшний савыг бүрэн хаах процессод нөлөөгүй юм.
Хэрэв дээрх дурдсан эд ангиудын аль нэгэнд нь эвдрэл гэмтэл гарсан байвал таглааг солих хэрэгтэй болно. Аз болоход түлшний савны таглаа нь харьцангуй хямд мөн солиход хялбар байдаг.
Ер нь бол үйлдвэрийн заалтын дагуу түлшний савны таглааг 80,000 км явсны дараа нэг сольж байхад зайлшгүй хийгдэх ёстой засвар үйлчилгээний нэг юм.
Түлшний савны таглааны эвдрэл гэмтлийг шалгахад, доорх алхмуудыг дагана уу. Гэхдээ тээврийн хэрэгслийн загвар, моделиос хамааран ялгаатай зүйлс байх учир өөрийн тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гарын авлагыг харах нь зүйтэй.
Алхам №1: Түлшний савны таглааны жийрэг гэмтсэн эсэхийг шалгах. Таглааг шалгах хамгийн хялбар арга бол түүнийг салган авч шалгах юм. Таглааг салгахдаа хасах отвёрка ашиглан жийрэгнээс салгахад болно.
Таглааны жийрэгт дараах гэмтэл үүссэн байгаа эсэхийг шалгах:
- Жийрэгний аль нэг хэсэгт цууралт үүссэн эсэх
- Жийрэг эмтэрсэн эсвэл өнхөрсөн эсэх
- Жийрэгний аль нэг хэсэг эвдэрч салсан эсэх
- Жийрэг дээр их хэмжээний бохирдол, тос, тоос шороо наалдсан байгаа эсэх
Хэрэв шалгалтын явцад дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл, үйлдвэрээс заасан түлшний савны таглааг шинээр худалдан аван солиход болно. Зөвхөн жийргийг нь солих хэрэггүй учир нь энэ нь хэрэглээний явцад элэгдэнэ эсвэл таглаанд ямар нэг асуудал үүсэх болно.
Алхам №2: Даралт суллах клапаныг шалгах. Уг тест нь энгийн хэрэглэгчдийн хувьд өөрөө хийхэд бага зэрэг хүндрэлтэй. Даралт суллах клапан нь таг нь дотор байдаг ба тагийг эвдэхгүйгээр түүнийг гаргаж авах боломжгүй байдаг. Гэхдээ клапан эвдсэн эсэхийг шалгах энгийн арга байгаа. Амаа тагны голд байрлуулан тагны голруу үлээж эсвэл сорно. Хэрэв галууны дуу шиг “гуаг” гэсэн чимээ сонсогдож байвал клапан хэвийн ажиллаж байгааг илэрхийлнэ.
ГУРАВДУГААР АРГА: Түлшний савны дүүргэлтийн хэсэг
Зарим онцгой тохиолдолд, түлшний савны дүүргэлтийн хэсэг бөглөрөх эсвэл түүний төмөр хэсэгт нь эвдрэл гарах тохиолдолд үүсдэг. Тэр хэсгээс болж таг таглагдахгүй байгаа эсэхийг шалгах хамгийн сайн аргыг доорх алхмуудаар тайлбарлалаа:
- Алхам №1: Түлшний савны дүүргэлтийн хэсгээс тагийг салгах.
- Алхам №2: Түлшний сав дүүргэлтийн хэсгийг шалгах. Хэт өндөр хэмжээний бохирдол, хаягдал, таг эргэж ордог хэсэгт зураас гарсан эсэхийг шалгана.
Зарим төмөр түлшний савны тагтай хуучны машинуудын хувьд таг эргэж ордог хэсэг нь зурагдах, хонхойх зэрэг асуудал үүссэн байх магадлалтай байдаг. Харин орчин үеийн машинуудыг хувьд тийм зүйл тохиолдох боломжгүй байдаг. - Алхам №3: Түлшний сав дүүргэх хоолойд бөглөрөл үүссэн эсэхийг шалгах. Тэнэг мэт сонсогдож байгаа хэдий ч, зарим тохиолдолд модны мөчир, навч гэх мэт гаднын биет орсон байх тохиолдол байдаг. Энэ нь бөглөрөл үүсгэн түлшний сав болон түлшний савны таглааны хоорондын холбоог бууруулж “таг” гэх чимээ гарахгүй байхад хүргэж болдог.
Хэрэв түлшний сав дүүргэлтийн хэсэгт эвдрэл гарсан бол мэргэжлийн механикаар солиулах шаардлагатай, гэхдээ энэ нь барагтаа тохиолдоод байдаггүй эвдрэл юм.
Эх сурвалж: yourmechanic.com