ХААЛГАНЫ ТҮГЖЭЭНИЙ ХАВТАНГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?
Хаалганы түгжээ гэж төмөр дэгээ эсвэл боолт байдаг. Эвдэрсэн эсвэл элэгдсэн үед хаалга гацах эсвэл огт түгжээ нь барихгүй байх зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй.
Зарим тээврийн хэрэгслүүдийг хувьд хаалганы түгжээ нь хаалганы төгсгөлд байрлах ба хаалга хаагдах үед дэгээ (боолт) нь түгжээнд орж хаалга түгжигддэг. Тэгээд гадаа бариул эсвэл дотор бариулыг ажиллуулахад, хаалганы түгжээ нь дэгээ (боолтыг) суллан хаалга нээгддэг.
Хэрэв хаалганы түгжээний дэгээ нь гэмтсэн эсвэл хуучирсан бол хаалга дэгээнд гацах эсвэл хаалга сайн түгжигдэж хаагдахаа болино. Ихэнх хуучирсан хаалганы дэгээг засаж болдог.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Хаалганы түгжээний дэгээний одоогийн нөхцөлийг тодорхойлох
Алхам №1: Хаалганы түгжээний дэгээний байршлыг тодорхойлох
Аль хаалганы түгжээний дэгээ нь эвдэрсэн, элэгдсэн эсвэл хугарсан байгааг тодорхойлох.
Алхам №2: Түгжээний дэгээний эвдрэлийг тодорхойлох
Хаалганы түгжээний дэгээнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан эсэхийг нүдээрээ харан тодорхойлох.
Хаалганы бариулыг зөөлнөөр татан хаалганы түгжээг суллах механизм хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
Хэрэв хаалга татагдаж буй мэт мэдрэгдэх эсвэл хаалганы бариулыг ажиллуулахад төвөгтэй байвал хаалганы түгжээний дэгээг засварлах эсвэл солих хэрэгтэй болсныг илэрхийлнэ.
Тэмдэглэгээ: Хүүхдийн аюулгүй байдлын (Child Lock) түгжээ түгжигдсэн тохиолдолд түгжээ дотор бариулаар тайлагдахгүй харин гадна бариулаар бол хэвийн нээгдэх ёстой.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Хаалганы түгжээний дэгээг солиход бэлдэх
Бүх шаардлагатай багаж хэрэгслийг урьдчилан бэлдэх нь засварыг илүү үр дүнтэй болоход нөлөөлнө.
Шаардлагатай материалууд:
• Allen wrench set SAE / Metric/ Түлхүүрийн ком
• Compound filler (тос)
• Cross tip screwdriver, number 3/ Нэмэх толгойтой 3-н номерын отвёртка
• Grinder/ Өнгөлөгч зүлгүүр (Гридер)
• Level/ Тэгш ус
• Putty knife/ Замаскны хутга
• Sandpaper 1000 grit/ 1000-н нягтралтай зүлгүүр
• Torques bit set/ Тусгай түлхүүрийн толгойтой ком
• Touch up paint/ Будаг
• Wheel chocks/ Дугуйн ивээс
Алхам №1: Тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах
- Тээврийн хэрэгслээ хатуу, хавтгай гадаргуу дээр байрлуулах.
- Арын дугуйг хөдлөхөөс сэргийлэх “P” араанд хийж өгнө.
Алхам №2: Арын дугуйг хөдөлгөөнгүй болгох
- Дугуйны ивээсийг суурилуулж өгнө, арын дугуйг хөдөлгөөнгүй болгоно.
ГУРАВДУГААР ХЭСЭГ: Хаалганы түгжээний дэгээг салган, шинээр суурилуулах
Алхам №1: Эвдэрсэн дэгээний боолтыг суллан салгах
Нэмэх толгойтой гурван номерын отверка эсвэл тусгай түлхүүрийн ком ашиглан дэгээний суурь хавтангийн боолтыг салгах.
Алхам №2: Түгжээний дэгээний суурь хавтанг салгах
Хавтанг гулгуулан хаалганаас салгах. Хэрэв хөдөлгөөнгүй гацсан байвал бага зэрэг хөшиж болно, гэхдээ энэ үед хаалганы гадаргууг гэмтээх магадлалтай тул анхааралтай байгаарай.
Алхам №3: Салгасан хавтан байрлаж байсан хэсгийг цэвэрлэх
Хавтан суурилуулах хэсгийн гадаргуу дээр ямар нэгэн тэгш бус байдал үүссэн байвал 1000-н нягтшилтай зүлгүүрээр цэвэрлэж өгнө.
Алхам №4: Шинэ дэгээг суурилуулж өгөх
Хаалганд шинэ түгжээний дэгээг суурилуулж өгөх. Дэгээний суурийг боолтоор чангалан тогтоож өгнө.
Тэмдэглэл: Хэрэв дэгээний суурийн байршлыг тохируулах боломжтой бол хаалга сайн түгжигдэн хаагддаг болгохын тулд тохируулга хийх хэрэгтэй болох магадлалтай.
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Хаалганы түгжээний дэгээг солих мөн гоо зүйн гэмтлийг засварлах
Удаан хугацааны эдэлгээний туршид хаалганы түгжээний дэгээний суурь нь урагш, хойш түлхэгдэх мөн хаалганы гадаргуу руу шигдэн орох тохиолдол үүсдэг. Энэ үед суурийн эргэн тойрны гадаргуу хагарч эсвэл эвдэрч эхэлдэг.
Түгжээний дэгээг солих явцад та уг гэмтлийг засварлах боломжтой.
Алхам №1: Эвдэрсэн дэгээний боолтыг суллан салгах
Нэмэх толгойтой гурван номерын отвёртка эсвэл тусгай түлхүүрийн ком ашиглан дэгээний суурь хавтангийн боолтыг салгах.
Алхам №2: Түгжээний дэгээний суурь хавтанг салгах
Хавтанг гулгуулан хаалганаас салгах. Хэрэв хөдөлгөөнгүй гацсан байвал бага зэрэг хөшиж өгч болно, гэхдээ энэ үед хаалганы гадаргууг гэмтээх магадлалтай тул анхааралтай байгаарай.
Алхам №3: Салгасан хавтан байрлаж байсан хэсгийг цэвэрлэх
Хавтан суурилуулах хэсгийн гадаргуу дээр ямар нэгэн тэгш бус байдал үүссэн байвал 1000-н нягтшилтай зүлгүүрээр цэвэрлэж өгнө.
Алхам №4: Хагархайг дүүргэх
Таны машины материалд тохирох филлер ашиглан хагархайг дүүргэх. Хөнгөн цагаан материалтай бол түүнд тохирох филлер, шилэн хуванцар материалтай бол түүнд нь тохирох филлер ашиглана.
Филлер-г замаскны хутгаар түрхэн илүү гарсныг нь цэвэрлэж авах. Филлерыг савлагаанд заасан заавар дахь хугацааны туршид хатаана.
Алхам №5: Гадаргууг цэвэрлэх
Өнгөлөгч (Grinder) ашиглан гадаргууг цэвэрлэх. Гэхдээ өнгөлөгчөөр хэт их үрэх хэрэггүй учир нь филлер-г ахин түрхэх шаардлага үүснэ. 1000-н нягтшилтай зүлгүүрээр гадаргууг тэгш гөлгөр болтол зүлгэнэ.
Алхам №6: Гадаргууны тэгш байдлыг шалгана
Тэгш ус ашиглан гадагруу тэгш байгаа эсэхийг шалгана. Хэвтээ болон босоо байдлаар хэмжиж шалгаарай.
Алхам №7: Хаалганд шинэ түгжээний дэгээг суурилуулна
Дэгээний суурийг тогтоогч боолтуудыг боож, чангалж өгнө
ТАВДУГААР ХЭСЭГ: Түгжээ дэгээний хэвийн ажиллагааг шалгах
Алхам №1: Хаалга сайн хаагдаж хаагдаж байгаа эсэхийг шалгах
Хаалга хаагдахад хаалга болон машины хэсэг хоорондоо түгжигдэн сайтар хаагдаж байгаа эсэхийг шалгах.
Алхам №2: Дэгээний суурийг тохируулах
- Хэрэв хаалга сул хаагдаж байвал, дэгээний суурийг бага зэрэг суллан байрлалыг жоохон хөдөлгөөд ахин чангална.
- Үүний дараа хаалга сайтар хаагдаж байгаа эсэхийг ахин шалгана.
Тэмдэглэл: Дэгээний суурийг тохируулах үед хаалга сайн түгжигдэн хаагддаг болгохын тулд алхам 2-г хэд хэдэн удаа давтах хэрэг гарах магадлалтай.
Эх сурвалж: yourmechanic.com