ХОЁРДУГААР АГААР ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Хоёрдугаар агаар дамжуулах систем нь хүчилтөрөгчийг янданд хүргэдэг. Уг хоолойны үйл ажиллагаа доголдсон тохиолдолд, тээврийн хэрэгслийн нүүрс төрөгчийн хийн ялгаруулалт нэмэгдэж мөн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. 

Агаар дамжуулах хоёрдугаар систем нь хөдөлгүүр халах явцад яндаг хүчилтөрөгчөөр хангадаг. Энэ нь түлшний инжекторын уншилт зөв гарахад тусалдаг ба улмаар PCM (powertrain control module) нь түлш нэмэн шахахад тусална. Мөн түүнчлэн яндангийн систем руу шууд хүчилтөрөгч шахаж өгөх нь тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулдаг. 

Ердийн агаар дамжуулалтын систем нь дараах эд ангиудаас бүрдэнэ.

Үүнд:

  • PCM (хүч дамжуулалтын хяналтын модуль)
  • Агаар дамжуулалтын релей
  • Агаар дамжуулах насос, хоолойнууд болон клапанууд зэрэг багтана.

Агаарын оролт нь насосруу орно. Насосноос агаар нь PCM-р хянагддаг клапануудаар дамжин шаардлагатай хэсэг рүү дамжуулагдана. Хөдөлгүүр халж байх үед агаар нь гарах хоолой руу чиглэнэ. Дараа нь хөдөлгүүр хэвийн үйл ажиллагааны температурт хүрэх үед ихэнх системийн хувьд агаар катализатор хувиргагч руу чиглэнэ.  

Агаар дамжуулах систем гэмтсэн үед хорт хийн ялгарал нэмэгдэх ба хөдөлгүүрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Ихэнх тохиолдолд, “Check Engine” гэрэл асах ба PCM-д оношилгооны доголдлын код хадгалагдана. 

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Агаар дамжуулах хоолойны байршлыг тодорхойлох

Шаардлагатай материалууд:

  • Ажлын бээлий
  • Ажлын шил

Алхам №1: Агаар дамжуулах хоолойн байршлыг тогтоох. Тээврийн хэрэгсэл нь ихэнх тохиолдолд 2 агаар дамжуулах хоолойтой байдаг ба энэ нь агаар орох хоолой болон даралтын хоолой юм. Агаар орох хоолой нь инжектор насос болон агаар оролтын системийн голд байрлана. Даралтын хоолой нь инжектор насос болон клапануудын голд оршино. 

Эдгээр хоолойнуудад хагархай үүссэн эсэх агаар алдаж байгаа эсэхийг шалган солих шаардлагатайг нь олно. 

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Агаар дамжуулалтын хоолойг салгах

Алхам №1: Хоолойны бэхэлгээг суллах эсвэл салгана. Хэрэв хоолой нь уламжлалт загварын цагираг бэхэлгээ төмөртэй бол түүнийг халив ашиглан сулласны дараагаар хажуу тийш нь гүйлгэнэ. 

Хэрэв нь бэхэлгээ нь хавчдаг загвартай бол, хавчаарыг хэсэг дээр даралт өгөн нээсний дараа хажуу тийш нь гүйлгэнэ. 

Алхам №2: Хоолойг салгана. Хоолойг холболтоос татан салгаж тээврийн хэрэгслээс салгана. 

ГУРАВДУГААР ХЭСЭГ: A/C clutch cycling switch-г суурилуулах

Алхам №1: Шинэ хоолойг суурилуулах. Шинэ хоолойг зөв байрлалд шургуулан суурилуулна. 

Алхам №2: Хоолойн хавчаарыг буцаан суурилуулах

Алхам №3: Алдааны кодуудыг цэвэрлэх.

Оношилгооны алдаа заасан кодуудыг скан хийх төхөөрөмж эсвэл код уншигч ашиглан цэвэрлэх. Хэрэв танд өөрт чинь уг төхөөрөмж байхгүй бол ойр байрлах авто засварын төвүүдээс очиж уг үйлчилгээг авах боломжтой.

Кодыг цэвэрлэсний “Check engine” гэрэл унтарсан эсэхийг шалгах. Хэрэв систем зөв засварлагдсан бол уг гэрэл нь унтрах ёстой.