ЯВАХ ЭД АНГИД ГАРСАН АСУУДЛЫГ ӨӨРӨӨ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

Олон жолооч нар машин нь хэвийн бус шинж тэмдэг үзүүлэх үед машины явах эд ангийг шалгах цаг боллоо гэж үздэг.

Эдгээр шинжүүдэд донсолгоо дээгүүр явахад хяхтнах, харших зэрэг хачин чимээ гарах гэх мэт. Мөн чигээрээ явахын тулд байнга рулиэ чиглүүлж явах гэх мэт. Эдгээр шинж тэмдгүүдэд явах эд ангийг шалгах цаг болсныг илтгэнэ.

Тээврийн хэрэгслийнхээ тосыг солиулахдаа давхар засварчнаар дугуйнууд болон явах эд ангиа гаднаас шалгуулдаг хэвшилтэй байх хэрэгтэй.

Явах эд ангийн шалгалт хийнэ гэдэг шинэ жолооч нарт бага зэрэг хүндрэлтэй байж болзошгүй тиймээс явах эд анги бүрийн талаарх нарийн мэдээллийг мэдэж эвдэрч болзошгүй нөхцөл байдлыг ойлгож авах нь асуудал гарсан үед оношлоход тань дөхөмтэй болно.

Хэрэв та өөрийнхөө машиныг сайн мэдэхэд цагаа зарцуулж байгаа бол дараа нь та асуудлынхаа үндэс суурийг өөрөө олох боломжтой.

  • Upper control arm - Дээд гар
  • Upper ball joint - Дээд өндгөн тулгуур
  • Steering knuckle - Эргэх бул
  • Stabilizer bar -Тэнцүүлэгч
  • Strut fork - Страт бүтэц
  • Lower control arm - Доод гар
  • Strut rod -Хагас гол
  • Lower ball joint - Доод өндгөн тулгуур

Явах эд анги нь маш олон төрлийн эд ангиас бүрддэг:

Амортизатор, бэхлэгч, пүрш, гар, өндгөн тулгуур зэрэг заримаас нь нэрлэж болно. Явах эд ангийн хэсгүүдэд, бусад олон машины эд ангиуд нөлөөлдөг жишээ нь дугуй. Тэд бүгд хоорондоо нийлэмжтэй ажиллаж байж машин болон жолоочид бартаатай зам дээр тухтай явах жолоодох боломж олгоно. Хэрэв нэг эд анги нь эвдрэхэд бусад эд ангидаа нөлөөлж зөв горимоор ажиллаж чадахгүйд хүрэн улмаар ноцтой гэмтэлд хүргэдэг байна.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:  Явах эд ангиа шалгах

Шаардагдах багаж:

  • Гар чийдэн
  • Домкрат
  • Бээлий
  • Домкратны тулгуур
  • Дугуй түгжигч

Алхам №1: Туршилтын жолоодлого хий

Эхлээд машинаа жолоодож үзнэ. Тэгэхдээ бүх боломжит дуу чимээ гаргах зүйлийг машинаасаа аваарай.

Цонхоо нээж байгаад жолоо барихад машинаас тань гарч байгаа бүх чимээг тэмдэглэхийг хичээ. Хэрэв ямар нэг чимээ сонссон бол тэр хаанаас гарч байгааг анхаарч сонс жишээ нь машины урдаас уу хойноос уу гэх мэт.

Мөн тэр чимээ тогтмол гарч байна уу эсвэл ямар нэг таны хийж байгаа зүйлээс жишээ нь хурд сааруулагч дээр явах эсвэл дугуйгаа эргүүлэх зэргээс хамаарч гарч байна уу гэдгийг анхаар.

Дээрх хүснэгтийг орчуулбал:

Зарим явах эд анги асуудал үүссэн үед гардаг түгээмэл чимээ:

  • Түчигнэх: Ихэвчлэн донсолгоо дээгүүр явахад гардаг чимээ бөгөөд амортизатор муудсан эсвэл амортизаторын бэхлэгч муудсаныг илтгэнэ. Мөн өндгөн тулгуур муудсан байж болно.
  • Эргэлдэх: Тогтмол үргэлжилсэн мөн хурдсах тусам чангарна. Энэ ихэвчлэн таван бул эвдэрч байгаагийн илрэл эсвэл дугуйнд чимээ орсон байж болно
  • Хяхтнах:  Донсолгоо дээгүүр явахад төмөр хоорондоо цохилцож байгаа мэт чимээ гарвал магадгүй гарны втулк резин муудсан эсвэл босоо тэнцүүлэгчийн төгсгөлийн холбогч гэмтсэн байж болно.

Алхам №2: Машинаа гаднаас нь шалгах.

Туршилтын жолоодлого хийж мэдээлэл цуглуулаад дараа нь машинаа зогсоолд тавиад гар тоормосоо тат.

Зогссоноос хойшоо дор хаяж 30 мин машинаа хөрөхийг хүлээ. Энэ нь шалгалтын явцад та өөрийгөө түлхээс сэргийлж байгаа юм. Бээлийгээ өмсөөд гар чийдэнгээ ав.

Алхам №3: Машинаа цовхчуул

  • Гараа болгоомжтой бас тогтвортой копутны ирмэг дээр байрлуулаад доош нь амортизаторын харалдаа хүчтэй дар дараа нь орхиод буцаж ойх боломжийг нь олго.
  • Хэрэв та машинаа буцаад байрандаа ирээд хөдөлгөөнгүй болохыг анзаарсан бол энэ нь сайны тэмдэг бөгөөд пүрш болон амортизатор сайн ажиллаж байгааг хэлж байна.
  • Хэрэв машин тань үргэлжлүүлэн дээш доош цовхчиж байвал энэ нь эвдэрсэн амортизаторыг илрүүлэх сайн шинж тэмдэг юм. Энэ оролдлогоо машины дөрвөн талд туршиж үзээрэй.

Алхам №4: Машинаа домкратаар өргө

Дараагийнх бол туршилтын шалгалт юм. Машинаа булангаас домкратаар өргөнө. Газраас хангалттай хөндийрүүлж дугуйг авахад хангалттай зайд аваачина мөн домкратны аюулгүй байдлыг сайн шалгаарай.

Алхам №5: Дугуйг сэгсрэх

Гараа 9 болон 3 цагийн байрлалтай дугуйн дээрээ байрлуулж атгаад хойш урагш нь сэгсэр.

12 болон 6 цагийн байрлалтай гараа байрлуулан өмнөх үйлдлээ давт. Хэрэв их хэмжээгээр хөдөлж байгаа санагдаж байвал энэ нь зарим эд анги гэмтсэн байх өндөр магадлалтай.

Хэрэв энэ нь 9 болон 3 дээр мэдэгдсэн бол үзүүрийн шарнер. 12 болон 6 дээр бол өндгөн тулгуур муудсаныг илтгэж байна.

Тайлбар: Эдгээр эд ангиуд хөдөлгөөнийг нь хязгаарлах үүрэгтэй. Харин бусад эд ангиуд бол дээрх чиглэлд хөдөлгөөнийг дэмжих үүрэгтэй байдаг.

Зөвлөгөө: Энэ шалгалтын үйл явцыг өөр хүнтэй хамтран гүйцэтгэх нь илүү тохиромжтой. Гартаа гар чийдэнтэй дугуйны араар та эвдэрсэн эд ангийг харах боломжтой эсэхээ хар. Энэ нь магадгүй нүдээр харахад төвөгтэй болгох хэдий ч бээлийтэй гараараа явах эд ангиа нэг бүр дээр хөдөлгөж үзэх тусалж болно. Гэхдээ эвдэрхий втулк эсвэл амортизатор тос алдахаас болгоомжтой байгаарай.

Зөвлөгөө: Дугуйгаа шалгах хэрэгтэй. Хэвийн бус дугуйыявахад чимээ гарах төдийгүй тэнхлэг тохиргоонд өөрчлөлт оруулсан байх магадлалтай.

Хэрэв та явах эд ангиас нэг болон нэгээс дээш эд ангиас анхаарах зүйл илрүүлсэн бол мэргэжлийн засварчинд хандсанаар асуудлаа баталгаажуулахад тань тусалж шаардлагатай засварыг хийж өгөх болно.