WD-40 ШАВАР ТОГТОНО ГЭЖ БҮҮ АЙ
Хэрэв та өөрийн төмөр хүлгээрээ шавар шавхайтай замаар туучих дуртай боловч дараа нь наалдаж дагтаршсан шаврыг арилгахаас нь төвөгшөөж байна уу? Тэгвэл шавар шавхайтай зам дээгүүр туучхаасаа өмнө хэрэглэж болох нэгэн шийдлийг танд санал болгоё.
Та бид түүнийг зэв арилгагчаар нь сайн мэднэ. WD-40 хэмээх энэ бүтээгдэхүүн маш олон талын үр ашигтай юм. Түүний нэг нь аливаа гадаргуу дээр ус тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд нэр нь ч water displacement буюу ус тогтохоос хамгаалах гэсэн утгатай юм.
Уг бүтээгдэхүүнийг төмөр гадаргуу дээр шүршиж хэрэглэх үед зэврэлтийг арилгахаас гадна ус, шавар гадаргуу дээр тогтохоос мөн давхар сэргийлж өгдөг байна. Иймээс бартаат зам дээр, шавар шавхай дээгүүр давхиж төмөр хүлгийнхээ хүчийг сорих дуртай жолооч нарын маань хувьд крыло, гуперт шавар тогтож хатахаас сэргийлэх гайхалтай шийдэл болж чадна.
Үүнийг туршихын тулд ус шавартай замаар явахаасаа өмнө машиныхаа крыло, доод хамгаалалт, тэнхлэг зэрэгтээ WD-40-г цацаж туршаад нэг үзээрэй. Харин дараа нь таны машинд маш бага хэмжээний шавар наалдсан болохыг харах болно. Шавар нь хатаж дагтаршсан ч бүхлээрээ хялбархан унах болно.
Энэ бүх зүйлс гадарга дээр гулгамтгай давхарга үүсгэсний ач тус юм. Харин WD-40 таны ойр орчимд байхгүй бол хоолны шүршигч тос ашиглаад үзээрэй адилхан шавраас хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна.