EX

1-р үе (2008он-)
Nissan компаниас Infiniti брэндийн нэрээр гаргаж байгаа SUV ангиллын автомашин. Хойд америк, Европ, Өмнөд солонгос, БНХАУ-д худалдаалагдаж байгаа. Харин Infiniti брэнд нэвтэрч чадаагүй японы зах зээлд Skyline Crossover гэж нэрлэгдэн худалдаалагдаж байгаа юм.

Флатформын хувьд FX ба Skyline-ийн FM платформ бөгөөд тэнхлэг хоорондын зай нь G сериэс 50 мм-ээр богино болсон. Японы Ибараги мужийн Ниссаны үйлдвэрт  үйлдвэрлэгдэж байгаа.

Механизм:  Европын загвараас бусад нь 3.5 литрийн V6 VQ35HR хөдөлгүүртэй бөгөөд 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай. Харин европын загвар нь 3.7 литрийн VQ37VHR хөдөлгүүр болон 7 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар гарчээ.

  • 2011 оноос эхлэн 3.5 литрийн хөдөлгүүрт 7 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьж эхэлсэн. Явах ангийн хувьд хойд хөтлөгчтэй ба 4WD гэсэн хоёр төрөл ба ATTESA E-TS 4WD системтэй.
  • Хятадад гаргаж байгаа загвар нь 2.5 литрийн VQ25HR хөдөлгүүртэй EX25 хувилбар бий бөгөөд 7 шатлалтай автомат хурдны хайрцагтай юм.
  • Мөн 2010 оноос европын загварт V6 3.0 литрийн V9Х дизель хөдөлгүүртэй EX30d хувилбар нэмэгдсэн.
  • Хоорондын зай барих автомат систем, эгнээнээс гарч байгааг анхааруулах /Lane Departure Warning/ систем, эргэн тойрныг хянах дэлгэц зэрэг тоноглолыг нэмэлт захиалгаар хийлгэж болно
  • 2007 оны 4 сар. Нью-Иоркийн автошоуд консепт загвар нь тавигдсан.
  • 2007 оны 12 сар. Хойд америкийн зах зээлд борлуулагдаж эхэллээ.
  • 2008 оны 3 сар. Европын E37 хувилбар худалдаанд гарсан.
  • 2009 оны 10 сарын 19. Японы дотоодод Skyline Crossover нэрээр гарч эхлэв. Хөдөлгүүр нь 3.7 литрийн хөдөлгүүртэйгээр гарсан.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.