ХУРД ХЭМЖИГЧИЙН ДАТЧИК-Г ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Хурд хэмжигчийн мэдрэгч гэмтсэнээр хурд заагч, хурд баригч ажиллахгүй болдог. Тэр ч бүү хэл check engine шар гэрэл асах эсвэл машины хүч муудаж ч болдог.

Бид хурд хэмжигчийг тэр болгон тоогоод байдаггүй. Бид машиндаа суугаад, араандаа хийгээд л хөдөлдөг. Энэ үед хүрд хэмжигч-г байж л байх ёстой зүйл хэмээн боддог ба түүнийг ажиллагаанд доголдол гарах хүртэл анзаардаггүй.

Хурд хэмжигчийн зүү нь хаа сайгүй тэнэх эсвэл алдаатайгаар хурдыг заах эсвэл зүгээр л огт ажиллахгүй байх. Эдгээр нь хурд хэмжигчийн үйл ажиллагаанд асуудал гарсны шинж тэмдгүүд юм.

  • Хурд хэмжигчийн доголдолд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг ба энэ удаад хурд хэмжигчийн датчикыг авч үзэх болно.

Хурд хэмжигчийн датчикын үйл ажиллагаа доголдсоныг дараах шинж тэмдгээр мэдэх боломжтой. Үүнд, хурд хэмжигч ажиллахгүй байх, машин хүчээ алдах, cruise control ажиллахгүй байх эсвэл check engine гэсэн гэрэл асах зэрэг багтана.

Уг нийтлэлд хурдны мэдээллийг датчикаар дамжуулдаг электрон хурд хэмжигч системийн талаар өгүүлэх болно.

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс хамааран бага зэргийг ялгаа үүсэх хэдий ч уг нийтлэл дийлэнх машинд тохирохоор бичигдсэн.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Хурд хэмжигчийн датчикыг солих

Шаардлагатай материалууд:

  • Drain pan/ Шингэн тосох сав
  • Hydraulic jack/ Домкрат
  • Jack stands/ Суурь домкрат
  • Pliers/ Бахь
  • Screwdriver set/ Отвертканы ком
  • Socket set/ Торцовны ком
  • Wheel chocks/ Дугуйны ивээс
  • Wrench set/Түлхүүрийн ком

Анхааруулга: Домкрат нь хатуу гадаргуу дээр тулж байгаа эсэхийг сайтар анзаараарай. Зөөлөн гадаргуу дээр тулсан тохиолдолд машинд эвдрэл гэмтэл учруулах магадлалтай.

Алхам №1: Машиныг домкратаар өргөх. Үйлдвэрийн зааврын дагуу үүнийг хийх хэрэгтэй.

Анхааруулга: Домкрат нь түрхэн зуур өргөдөг бөгөөд удаан хугацаанд өргөөстэй хэвээр байвал бага багаар суулт өгдөг. Тиймээс зориулалтын суурь домкратаар тулах хэрэгтэй.

Алхам №2: Газарт хүрч байгаа талын хоёр дугуйд ивээсийг тогтоож өгөх. Газар хүрч буй талын 2 дугуйны 2 талд нь ивээсийг тогтоож өгөх. Энэ нь машин домкратаас унах эрсдэлийг бууруулна.

Алхам №3: Хурд хэмжигчийн датчикын бэхэлгээний боолтыг салгах. Хурд хэмжигчийн датчикыг тогтоож байгаа боолтуудыг салгах.

Алхам №4: Хурд хэмжигчийн датчикыг салгах. Хурд хэмжигчийн датчикыг хурдны хайрцаг-с салгах.

Салгах процессын бусад эд ангиас холдуулсан зайчлах шаардлага үүсэх магадлалтай. Датчикыг болгоомжтой салгаж авах хэрэгтэй.

Алхам №6: Шинээр суулгаж байгаа датчик болон хуучин датчик хоёрыг харьцуулж харах. Хэмжээ болон цахилгаанд холбох холболт зэрэг нь ижил байгаа эсэхийг шалгах.

Алхам №7: Шинэ датчик-г суурилуулах. Хурд хэмжигчийн датчик-н О-сальник жийргэвч дээр бага хэмжээний тос түрхсэний дараа хурдны хайрцагтай холбох.

Алхам №8: Цахилгаан холбоосуудыг буцаан холбох. Хурд хэмжигчийн датчикт цахилгаан холбоосуудыг холбох.

Алхам №9: Домкратаа салгах. Машинаа гидравлик домкратаар өргөн суурь домкратыг салгах. Машинаа буулгасны дараа дугуйны ивээсүүдийг салгах.

Алхам №10: Тест жолоодлого хийх.  Хурд хэмжигч хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд тест жолоодлого хийх.

  • Бүх хурдны төвшинд хурд хэмжигчийн зүү нь жигд хөдөлж байх ёстой.