ДЭЛХИЙН ГАЗРЫН ХУРДНЫ РЕКОРДЫГ ЭЗЭМШИГЧ: THRUSTSSC
Thrust SSC (Super Sonic Car) загвар бол манай дэлхий дээрх газрын рекордыг 1997 оны 10 сарын 15-ийн өдөр шинэчлэн тогтоосон загвар билээ. Тэрээр 1,228 км/ц хурдтай дууны хурдыг газар дээр гүйцсэн загвар гэдгээр онцгойрсон юм.
Тус загварыг Royal Air Force-ийн нисгэгч Энди Грийн АНУ-ын Невадад байрлах Хар хад элсэн цөлд жолоодон рекордыг тогтоосон бөгөөд
Роллс-Ройс Spey хөдөлгүүрээр тоноглогдсон байжээ. Уг хөдөлгүүрийг Их Британид F-4 Phantom II сөнөөгч онгоцонд хэрэглэдэг байсан байна. Тус загварын нийт урт 16,5 м , өргөн нь 3.7 метр, жин нь 10.5 тонн бөгөөд хос хөдөлгүүрээс 223 кН (килоньютон) хурдасгуур гарч, 110,000 морины хүч гарах чадалтай ажээ.
Шатахуун зарцуулалтын хувьд секундэд 18 литрийг зарцуулах бөгөөд дээд хурдтай явах үедээ 100 км-т 5,500 литр шатахуун зарцуулах нормтой ажээ. Ерөнхийдөө энэ их түлхэх хүч, хурд зэргийг тооцоолон үзвэл ямар ч татах хүч үйлчлэхгүй бөгөөд дотор нь сууж яваа нисгэгч асар эрүүл чийрэг биетэй, дор хаяж шүдний ямар ч ломбогүй нисгэгч байх ёстой юм. Энэ зэргийн хурдтай явах үед нисгэгчид шанаадуулж байгаа мэдрэмж төрөх төдийгүй, шүд нь ломботой бол мулт үсрэх хэмжээний хүч үйлчлэх билээ.
Жин нь хэдийгээр 10 тонн хэдий ч 161 км/ц хурдыг 4 секундэд, 1000 км/ц хурдыг 16 секундэд, 8 км зайд хамгийн өндөр буюу 1228 км/ц хурдыг авч чадах бөгөөд энэ нь ердөө хагас минутын дотор болж өнгөрөх процесс юм.