ЛАМП ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

#KNOWLEDGE

Дөчөөд жилийн өмнө энэ бол асуудал биш байлаа. Харин орчин үеийн автомашинд лампыг солино гэдэг хэцүүхэн зүйл болжээ. Техникээс холхон байдаг хүмүүсд Михал Колодочкин лампны талаар зөвлөж байна.

Эрт дээр үеэс л ямарваа нэгэн техниктэй холбоотой асуудлыг эрчүүд шийдэж ирсэн. Гал тогооны гэрлийг солиход хүртэл ямар хэцүүг бүсгүйчүүд ойлгохгүй биз дээ. Тэр тусмаа сүүлийн үеийн дүүжин таазны жижиг чийдэн 12 вольтоор ажиллаж байна уу, 220 вольтынх байна уу гэдгийг хүртэл тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.

Автомашинд яг адилхан. Тэр тусмаа орчин үеийн автомашинд ямар төрлийн ламп ашигладгийг жолооч нар тэр болгон мэддэггүй. Тэгэхлээр ламп шатсан л бол техник үйлчилгээний газар очих хэрэгтэй.

Ламп авахдаа шатсаныг нь жишээ болгон худалдагчид үзүүлээрэй. Харин лампаа авчхаад өөрөө сольж дийлэх нь үү.
Сүүлийн үеийн автомашинд ламп солихын тулд бараг л хагас задаргаа хийхээс наашгүй болсон, эхлээд аккумулятор оо салгана, электрон блокийг тайлж авна цаашлаад бөөн төмөр хоолойг салгах ажил ч гарна.

Тэгэхлээр дэлгүүр орох биш шууд техник үйлчилгээ рүү яваарай. Харин сервис дээр хос ламп солиход ялгаатай ажлын хөлс авбал битгий гайхаарай.  Байж болох зүйл шүү. Тэглээ ч гэсэн лампаа өөрөө авахаар шийдсэн бол манай нийтлэл танд тус болно гэдэгт найдаж байна.

Төгсгөлд нь бас нэгэн бяцхан зөвлөгөө өгье, ойрын гэрлийг хосоор нь сольж байгаарай. Ийм ламп хамгийн түрүүнд шатчихдаг тул нөөцөд байхад илүүдэхгүй шүү.

  • Үйлдвэрлэгчийн нэр. Phillips, Bosch, Narva, Osram гээд олонд танил, нэртэй брэндийг сонгоорой. Ийм ламп найдвартай, баталгаатай. Үл мэдэгдэх ламп авч туршаад хэрэггүй биз ээ.
  • Стандарт чадалтай лампын илүү гэрэлтүүлэх чадварыг харуулсан тоо. Чадал нэмсэн гэж битгий ойлгоорой. Ийм төрлийн ламп эсрэг урсгалд яваа жолоочийн нүдийг гялбуулахгүй.
  • Лампын төрөл. Лампны мэдээллийг машины гарын авлага эсвэл интернетээс харчхаж болно. Каталогоос ч лампны төрлийг тодорхойлж болно, тухайлбал таны машинд яг л Н4 төрлийн ламп тохирдог гэдгийг мэдээд аваарай.
  • Үйлдвэрлэгчид олон төрлийн сонголт бий болгодог. Таны хараа сайн бол хэрэглээний хугацаа урттай ердийн лампыг сонгоорой. Харин эсрэгээр хараа муу бол гэрэлтүүлэг илүүтэй  +30% гэсэн тэмдэглэгээтэй лампыг аваарай. Шөнийн цагт жолоо барьдаг бол өнгөний температур 4000-5000К-тай ламп илүү тохирно.
  • Гэхдээ энэ лампын ашиглах хугацаа ердийн лампыг бодвол 200 цагаар бага байдаг. Ердийн лампын ашиглах хугацаа хугацаа 600 цаг.
  • Тэжээлийн хүчдэл. Суудлын автомашинд  ихэвчлэн 12 вольтын ламп хэрэглэдэг.
  • Чадал. 100/80W-ын чадалтай лампыг хэрэглэхгүй байвал зүгээр. Ийм ламп замын эсрэг урсгалын жолоочийн нүдийг гялбуулна. Хариуцлагатай үйлдвэрлэгчид ийм төрлийн лампын хайрцаг дээр “off-road” гэсэн тэмдэглэгээ хийж өгдөг.
  • Сертификатын тэмдэглэгээ. Е үсэгтэй тооны доор сертификатын дугаарын тэмдэглэгээ байгаа.
  • Үйлдвэрлэгч улс. “Narva” л гэсэн бол хаана үйлдвэрлэсэн нь тийм ч чухал биш биз дээ.
  • U гэдэг нь хэт ягаан туяаны хамгаалалтын тэмдэглэгээ. Европт үйлдвэрлэгдсэн лампууд заавал ийм төрлийн хамгаалалттай байдаг.
  • Каталог дахь дугаар. Лампны шилэн дээр дугаарыг тэмдэглээгүй байж болно, харин хайрцаг дээр заавал байх ёстой. Мөн вэб сайт дээрээс мэдээллийг олж болно, тухайлбал “Narva”-ийн сайт дээрээс лампны дугаарыг олоод, энэ дугаараар бүтээгдэхүүний талаарх бүх мэдээллийг авчхаж болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.