TOYOTA SPRINTER

Sprinter нь Toyota компанийн 1968-2002 хооронд үйлдвэрлэж байсан бага оврын суудлын тэрэг бөгөөд Corolla-тай ойролцоо загвар юм. 

Sprinter гэдэг нэрийг англи хэлнээс орчуулбаас богино зайны гүйлтийн тамирчин гэсэн үг юм.

Анхны загвар E15 (1968-1970)

1968 оны 4 сард Toyota компани зөвхөн седан загвартай байсан Corolla-д ачааны хэсэг бүхий fastback coupe загвартай Corolla Sprinter загварыг худалдаанд гаргасан байна.

Тухайн үедээ Corolla маш их алдар нэрийг олсон бөгөөд худалдан авагчдын тоо их өндөр байснаас гадна спорт загварыг эрэлхийлсэн хүмүүст зориулж “Wide Selection System” болон “Full Line” гэсэн өргөн сонголт бүхий загваруудыг гаргажээ.

  • Энэ нь худалдан авагчдын нас хүйс, орлого, сонирхол хүсэл эрмэлзэлд нийцүүлсэн загвар байсан.
  • Corolla Sprinter нь  Corolla-аас 5км/ц-н илүү хурдтай байжээ. Энэхүү загварыг хариуцан үйлдвэрлэж байсан Netz Toyota-д залуу хүмүүс их ажилладаг байсан учраас Corolla-г бодвол илүү эрч хүчтэй залуу хэв маягийг илтгэж чадсан юм.  
2-р үе Е20 (1970-1974)

1970 оны 5 сард өмнөх загварыг шинэчлэн сайжруулсан загвар гарсан ба энэ удаад Corolla, Sprinter 2 нь тус тусдаа бие даасан загварууд болон гарсан байна.

Sprinter нь 1.2 литрийн багтаамжтай 2 хаалгатай DX (68 морины хүчин чадалтай) хувилбар болон SL ( хос карбюратортой, 77 морины хүчин чадалтай) хувилбар гарсан ба Corolla-аас ялгарах зүйл нь урд нүүрний загвар болон хойд гэрэл байсан байна.

DX хувилбар нь хөндлөн загвартай, мөн дугуй хэлбэрийн 2 цуваа хянах дэлгэцтэй 2 өөр загвартай хянахтайгаар худалдаанд гарсан.

  • 1970 онд  T хэлбэрийн хөдөлгүүр бүхий 1.4 литрийн купе загвар нь үйлдвэрлэгдсэн байна.
  • Мөн 1971 оны 4 сард 1,4 литрийн багтаамжтай, хос карбюратортой 95 морины хүчин чадалтай хөдөлгүүр, механик 5 араатай 1400SR хувилбар гарсан ба сонголтоор 1400SL хөдөлгүүр, хос карбюратортой механик 5 араатай хувилбар ч мөн байжээ.
  • Харин 1972 онд 2 хаалгатай купегийн суурин дээр 2T-G загварын хөдөлгүүртэй Corolla Levin загвартай эгч дүү загвар болох Trueno  мэндэлсэн ба Levin, Trueno 2 нь гадаад дизайн талаасаа ч үнэхээр төстэй загварууд болсон юм.
  • Мөн энэ онд 1.2 л механик 5 араатай SL загвар гарсны зэрэгцээ 1200SR купе  худалдаанд гарсан байна.
  • 1973 онд 1.6L 2T-B загварын 105 морины хүчин чадалтай  1600SL/SR загвар үйлдвэрлэгдсэн.
3-р үе Е40/60 (1974-1979)

1974 оны 4 сард 3-р үеийн Sprinter худалдаанд гарчээ. Өмнөх загвартайгаа ижил 1200/1400/1600-тай гэсэн 3 хувилбар байсан Trueno ч гэсэн ийм 3 хувилбартайгаар худалдаанд гарчээ.

4 хаалгатай седанаас гадна купе загвар ч үйлдвэрлэгдэж байжээ. 

  • 1975 онд болсон автошоун дээр Shooting brake загвартай 3 хаалгатай комби загвар танилцуулагджээ.
  • Энэ нь Sprinter-ийн купе загварт хойд хаалга нэмсэн загвар байсан бөгөөд энэ үед 2T-G хөдөлгүүр үйлдвэрлэгдэхээ больсонтой холбоотойгоор Trueno загварын үйлдвэрлэл хэсэгтээ зогссон байсан юм.
  • 1975 онд Trueno стандартад тохирсон  2T-GEU  хөдөлгүүртэйгээр дахин үйлдвэрлэгдэж эхэлсэн.
  • 1975 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба 3 хаалгатай Liftback гэсэн загвар шинээр гарсан юм энэ нь купе загварын ард талд хаалга хийж өгсөнөөрөө онцлог байлаа. Мөн 2T-G(R) хөдөлгүүрийг хасч Truneo загварын үйлдвэрлэлийг зогссосон байна.
  • 1977, 1978 онд бага хэмжээний хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн.
4-р үе Е70 (1979-1983)

1979 оны 3 сард худалдаанд гарсан ба 1.3L (4K-U), 1.5L (3A-U), 1.6L (2T-GEU) гэсэн хөдөлгүүрүүдтэй байсан.

Өмнөхтэй адил  седан, hardtop буюу дээвэр нь хатуу загвар, liftback буюу комби загвар, купе гэсэн 4 хувилбартай байжээ.

Зөвхөн Trueno-д тавьдаг байсан  2T-G хөдөлгүүрийг купе-гээс бусад бүх хувилбарт тавьсан.

  • 1979 оны 9 сард 1.8L (13T-U) бензин хөдөлгүүртэй  “1.8SE (TE73)” хувилбар худалдаанд гарчээ.
  • Мөн 1981 онд  хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба өмнөх хөдөлгүүрүүдийг халж автомат 3 араатай, 1,3 литрийн  хөдөлгүүртэй урд гэрэл нь хол ойр нь тусдаа асах эмэгтэйчүүд унахад их тохирсон LISSE загварыг үйлдвэрлэн гаргажээ. 
  • Энэ онд 1.8 литрийн хөдөлгүүр хэрэглээнээс хасагдсан байна. Харин 1982 онд 1.8 литрийн дизель хөдөлгүүр хэрэглэгдэх болсон ба энэ онд 4 хаалгатай LISSE седан үлйдвэрлэгдснээс гадна, Tercel-н суурин дээр Sprinter Carib худалдаанд гарсан юм.
5-р үе Е80 (1983-1987)

1983 оны 5 сард худалдаанд гарсан 5-р үеийн Sprinter нь урд дугуйгаараа хөтөлдөг 4/5 хаалгатай седан, хойд дугуйгаараа хөтөлдөг 2/3 хаалгатай купе гэсэн хувилбаруудтай байсан.

  • Мөн энэ оны 10 сард 4 хаалгатай седанд 1.6L хөдөлгүүртэй (4A-ELU) SR-EFI хувилбар худалдаанд гарсан байна.
  • 1984 оны 10 сард DOHC, 16-н клапантай (4A-GELU) хөдөлгүүр бүхий “4 хаалгатай 1600GT” хувилбар гарчээ.
  • Харин 1985 оны 5 сард  седаны 1.3L 2A-LU хөдөлгүүрийг  SOHC, 12-н клапантай  2E-LU хөдөлгүүрээр сольсон байна.
  • 1986 оны 9 сард аюулгүй байдлын стандартад нийцүүлэн хойд суудлыг суудлын бүстэй болгосноос гадна дундаа ламинат бүхий ослын үед бутарч унахгүй сайжруулсан шил хийж өгсөн. Мөн сувдан цагаан өнгийн “SE Saloon Limited” хувилбарыг худалдаанд гаргасан.
  • 1986 оны 9 сараас аюулгүй байдлыг сайжруулах үүднээс хойд суудлын дунд байрлалд аюулгүйн суудлын даруулга хийсэн ба ламинат шилийг бүх хувилбарт стандарт болгожээ.
6-р үе Е90 (1987-1991)

1987 оны 5 сард худалдаанд гарсан бөгөөд 4 хаалгатай седан, 5 хаалгатай hatchback, 2 хаалгатай купе, Station wagon гэсэн загваруудтай гарсан ба 1.3 литр бензин хөдөлгүүр 1.8 литрийн дизель хөдөлгүүртэй байсан. 

  • Дизель хөдөлгүүрээс бусад бүх загварууд нь 16-н клапантай DOHC байсан.
  • Харин уг оны 10 сард байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг болсон юм.
  • 1988 оны  5 сард  SE saloon-тай  EFI хувилбар гарсан.
  • Дараагийн хэсэгчилсэн шинэчлэл нь 1989 онд явагдсан бөгөөд худалдан авагчдын сонирхолд нийцүүлэн урд бамперыг томруулсан байна. SE saloon EFI хувилбар нь 1500EFI-S (5A-FHE) хөдөлгүүрээс бүтсэн SE saloon бүхий G хувилбар болон сайжирсан. Энэ үеэс эмэгтэйчүүдэд зориулсан LISSE загвар үйлдвэрлэгдэхээ больжээ.
  • 1989 оны 9 сард седанд 2 литрийн дизель хөдөлгүүрийг тавьсан ба байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг хувилбар хийгдсэн байна.
7-р үе Е100 (седан 1991-1995, vаn 1991-2002)

1991 оны 5 сард өмнөх загвар нь шинэчлэгдэн шинэ үе худалдаанд гарсан. 4 хаалгатай седан, 2 хаалгатай купе гэсэн 2 загвар үйлдвэрлэгдэж, 5 хаалгатай  hatchback загварын үйлдвэрлэл зогссон юм. 

Гэвч ­Европын хэрэглэгчдэд зориулсан  5 хаалгатай Sprinter үйлдвэрлэгдэж байсан ба энэ нь Corolla 5-door Liftback нэртэйгээр худалдаалагдаж байсан юм. Van болон Corolla Van-ийн ялгаа нь зөвхөн эмблемээрээ л ялгарч байсан юм.

  • Carib загвар нь 1995 оны 8 сар хүртэл худалдаалагдаж байсан.
  • 1991 оны 9 сард седан нь 4 дугуйгаараа хөтөлдөг LX Limited  загвар гарсны зэрэгцээ van загвар шинэчлэгдэн сайжирч хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлсэн business wagon загвар үйлдвэрлэгдсэн. 
  • Энэ нь 2002 оны 7 сард  Probox  худалдаанд гарах хүртэл үйлдвэрлэгдэж байжээ.
  • Харин 1992 оны 5 сард   4 хаалгатай дунд баганатай Hardtop загвартай Sprinter Marino худалдаанд гарсан ба Corolla Ceres-тэй маш ижил загвар болсон байна.
  • 2002 оны 7 сард van загвар үйлдвэрлэгдэхээ больсон. Sprinter Corolla 2-ийн суурин дээр Prism гэх загвар үйлдвэрлэгдсэн байна.
8-р үе Е110 (1995-2000)

8-р үе нь 1995 оны 5 сард шинэчлэгдэн сайжирч худалдаанд гарсан ба энэ онд 1992 онд анх гарсан Marino-ийн үйлдвэрлэл үргэлжилсээр байсан.

  • Мөн 8 сард Carib загварт хэсэгчилсэн шинэчлэл явагдсан юм.
  • 1996 оны 4 сард жолоочийн болон жолоочийн хажуугийн суудалд SRS аюулгүйн дэр, ABS системийг бүх машинд стандартаар тавьжээ.
  • 1997 оны 4 сард гадна дотно загвар нь нэлээд шинэчлэгдэн сайжирсан. 1.6L (4A-GE) GT хөдөлгүүр дахин хэрэглэгдэх болсон ба үүнтэй холбоотойгоор 1.6L (4A-FE) S cruise загвар үйлдвэрлэгдэхээ больсон байна.
  • 1998 оны 4 сард бензин хөдөлгүүртэй бүх загваруудыг тухайн оны стандартад нийцүүлсэн бөгөөд 2 литр (2C-III)-н багтаамжтай  дизель  хөдөлгүүрийг 2.2литр (3C-E) багтаамжтай хөдөлгүүр болгосон байна. 4E-FE хөдөлгүүртэй хувилбар нь механик 5 араатай болгожээ.
  • 1998 оны 6 сард Marino-н үйлдвэрлэл зогсжээ. Харин 2000 гэхэд седан болон Torino-н худалдаа зогссон байсан боловч van болон бизнес вагон, Carib загварууд худалдаалагдсаар байсан.
  • Ингээд 2002 онд Probox худалдаанд гарсантай холбоотойгоор van болон бизнес вагоны үйлдвэрлэл зогссон юм. Энэ онд Sprinter-н 34 жилийн түүхийн хуудсанд цэг тавьсан байна.