BEST OR NOTHING! №1 БАЙЖ ЧАДЛАА
2016 онд Mercedes-Benz компанид ээлтэй жил байлаа. Учир нь тэд өмнөх жилээс +11.3% борлуулалтын өсөлттэй байсан бөгөөд анх удаагаа 2 (2,083,888) сая гаруй тээврийн хэрэгслийг зарсан байна. Зарим нэгэн фактыг дурдвал тэд Герман болон АНУ-ын дээд зэрэглэлийн автомашины зах зээлд эзлэх хувь нь гайхалтай өндөр байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй Mercedes-AMG гэх хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгслийн брэнд нь $44.1%-ийн борлуулалтын өсөлтийг хийж ойролцоогоор 100,000 гаруй машин зарж шинэ рекорд тогтоож ээ.
Энэ талаар Daimler AG-ийн удирдах зөвлөлийн дарга Dr Dieter Zetsche хэлэхдээ: 2016 он бол Mercedes-Benz компанийн түүхэнд тэмдэглэгдэх баяртай он жил боллоо. Бид БНХАУ, Европын зах зээлд өөрсдийн дизайн болон шинэ загварын тусаар маш олон хэрэглэгчдийг татаж чадлаа. Бид ирээдүйд - Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг хурдацтайгаар нэвтрүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Үүнээс гадна тоо баримтууд анхаарал татаад байгаа юм. Тэд 2016 онд Европт ойролцоогоор 900,000 тээврийн хэрэгсэл харин Ази-Номхон далайн бүс нутагт 734,169 тээврийн хэрэгслийг борлуулж зах зээлийн хүчин чадлаа нэмэгдүүлж ээ.
Дээрх борлуулалтын хамгийн өндөр хувийг С-Класс загварын борлуулалт эзэлж байгаа бөгөөд ойролцоогоор 425,000 ширхэг борлуулж рекорд тогтоогоод байгаа юм байна. Ингэснээр 1982 оноос хойш тус загвар нийтдээ 8 сая ширхэг үйлдвэрлэгдэн борлуулсныг албаны эх сурвалж мэдээллээ.
Харин SUV зах зээлд 706,170 ширхэг
тээврийн хэрэгслийг тэд борлуулж ээ. Энэ нь нийт борлуулалтын 34,3%-ийг
эзэлж байгаа юм байна. Мэдээж энэ бүгдэд сүүлийн үед шинээр гарсан GLA,
GLC, GLC Coupé, GLE, GLE Coupé, GLS болон G-Class загварын борлуулалт
чухал нөлөөлсөн юм. Эдгээрээс өвөг эцэг болох Жий класс загвар 20,000
ширхэг зарагдаж шинэ рекорд тогтоосныг дурдах нь бас зүйн хэрэг болов
уу.
Эх сурвалж: http://media.daimler.com